Бидний тухай
Young Women for Change
"Өөрчлөлтийн төлөө Залуу Эмэгтэйчүүд" Клуб нь Хүний эрх, Эрх чөлөө, Жендэрийн тэгш эрх болон Ардчилсан чөлөөт нийгмийн үнэт зүйл, зарчмыг эрхэмлэдэг, хүний эрхийг зөрчиж буй эцгийн эрхт ёсны хэм хэмжээнээс татгалзаж, хүйс, жендэр, нас зэргээс шалтгаалан нийгмээс тулгадаг дүрээс ангижран чөлөөлөгдөж, өөрийгөө мэдрэх, өөрийгөө сонголтоороо бүтээх эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, эрх чөлөөндөө хайртай залуучууд тэр дундаа залуу эмэгтэйчүүд хөгжин, чадавхжих чөлөөт (үржил шимт хөрс мэт) орон зай, орчныг бүрдүүлэн, тэдний хүрээг тэлэх зорилготой.